Хураангуй:
Уг судалгааны ажлын хүрээнд арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дах шинжээчийн оролцоог судалж, шинжээчийн оролцоо нь бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай байдал, түүний онцлог шинж чанарыг логик- анализын арга зүй, дескриптив арга зүй, харьцуулалтын арга зүйн аргад үндэслэн судална.
Судалгааны ажлын хүрээнд арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй шинжээч нь бусад эрх зүйн маргаанд оролцож буй шинжээчдээс ялгаатай эрх зүйн байдалд байдаг гэж таамаглал дэвшүүлж, түүнд тохирсон журам дүрэм шаардлагатай гэсэн таамаглал дэвшүүлж байна.