Хураангуй:
“Хүмүүс бид өөрсдийн оюун ухааны дээж сор болсон зүйлсээ оюуны бүтээл хэмээж нийгмээрээ үр шимийг нь хүртэж, амьдарч аж төрсөөр ирсэн билээ. Цаашид ч ийн үргэлжлэх нь ойлгомжтой. Оюуны өмч бол эд баялгийг буй
болгож соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэн улмаар улс орны эдийн засгийг урагшлуулж
байдаг тул мөн чанараар нь хөгжүүлэх бодит шаардлага өнөөдөр бий болоод байна”
(Д.Цолмон, “Оюуны өмчийн эрх зүй”, 2003 он). Цахим орон зай нь хүмүүсийн
хоорондын аливаа харилцааг хялбарчилж дэлхийн хаанаас ч бие биетэйгээ харилцах,
хамтран ажиллах, бараа бүтээгдэхүун солилцох боломжийг олгосноор бизнесийн цоо шинэ эрин үе эхэлсэн билээ. Оюуны бүтээлээ түгээх хамгийн түгээмэл хэлбэр нь
бичгээр илэрхийлэх байв. Гэтэл XXI зуун эхэлснээр бүхий л зүйлс эрс шинэчлэгдэж, бичмэл бүтээлүүд
төдийгүй худалдаа үйлчилгээ, ажил хөдөлмөр хүртэл цахимжиж байна. Бүхий л оюуны бүтээлүүд цахим орчинд байрлаж, интернетээр дамжуулан хүмүүст хүрэх нь олон
давуу талуудыг бий болгодог юм. Энгийн жишээ дурдахад цахим орчинд байршуулснаар уламжлалт бичмэл бүтээлүүд л гэхэд цаас хэмнэх цаашлаад байгаль
дэлхийгээ хайрлах нэгэн хэлбэр болжээ. Мөн цаг заваа ч энгийн үйл ажмллагаанд
үрэхгүй юм. Хэдийгээр цахим орчин хурдацтай хөгжиж байгаа ч түүнд оролцогчид
зохиогчийн эрхийг зөвшөөрөлгүйгээр ашиглах, хуулбарлах, борлуулах гэх мэт асуудал
өнөөгийн нийгэмд маш их гарч байгаа нь амьдрал , практик, мөн олон олон судалгаа
шинжилгээний үр дүнгээс харагдаж байна. Ийм учраас цахим орчинд зохиогчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин, зохицуулалтыг сайжруулж, илүү боловсронгуй болгох нь цаг үеийн чухал хэрэгцээ шаардлага болжээ.