Хураангуй:
Энэхүү судалгааны объектоор СЭЗИС-ийн салбар сургууль болох ОУНББСМС-ийг сонгож авсан ба тус сургуулийн багш ажилчдаас MBNQA загварын дагуу судалгаа авч, ОУНББСМС-ийн одоогийн чанарын системийг үнэлж, Чанарын Нэгдсэн Удирдлагын (TQM) арга зүйг хэрэгжүүлэх боломжийг судалж, цаашид чанарыг тасралтгүй сайжруулах арга замыг тодорхойлсон.