Хураангуй:
Монгол улс Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын саарал жагсаалт буюу хяналтад байх улсын жагсаалтад орсон үйл явдал болон үүнээс үүсэж буй нягтлан бодогчдын мэдээлэх үүрэг, мөн мэргэжлийн ирээдүйн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа талаар онолын болон практик судалгаа хийхийг зорилоо. Судалгаандаа баримт шинжилгээний арга, харьцуулан дүгнэх арга зэрэг түгээмэл аргуудыг хослуулан хэрэглэсэн бөгөөд судалгааны үр дүнд нягтлан бодогчдын сэжигтэй гүйлгээний талаарх ойлголт хангалтгүй түвшинд байна гэж дүгнэгдсэн.