dc.description.abstract |
Манай Монгол улсад дотоодын зохиолч нарын маань болоод, гадаадын орчуулагдсан, орчуулагдаагүй номууд ихээхэн нэмэгдэж, номын зах зээл өргөжин тэлсээр байгаа билээ. Сүүлийн үед хувь хүний хөгжлийн чиглэл дэлхий нийтээр огцом өсөлттэй байгаа нь номын зах зээл дээр томоохон байр суурийг эзлэхэд нөлөөлөх болсон. Ойрын 5 жилийн хугацаанд хувь хүний хөгжлийн номын уншигч нар олон болсоор байгаа нь, эрэлтийг мэдрэн шинэ номын тоо ч нэмэгдсээр байгаа юм. Хувь хүний хөгжлийн номуудын хувьд уншигчдад хувийн асуудлаа шийдвэрлэх заавар өгөх зорилготой бичигдсэн ном юм.
Олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх боломжтой чадваруудын нэг бол бясалгал бөгөөд, орчин үед бясалгалыг шашин бусаар хүлээж аван, амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгох нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг болсон.
Тиймээс уг номыг зах зээлд амжилттай нэвтрүүлэн борлуулалтын өндөр хувийг үзүүлэн, хэрэглэгчдэд танигдах, номоо бусдаас ялгаруулахын тулд өрсөлдөгч болон хэрэглэгчээ судалж тэдгээрийн зан төлөв, хандлагыг тодорхойлж цаашид хэрэглэх, худалдан авалтыг нэмэгдүүлэхийн тулд идэвхжүүлэлтийн хөтөлбөр боловсруулсан болно. |
en_US |