Хураангуй:
Дэлхийн улс орон бүрт нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа, нийгэмдээ чиглэн зохион байгуулладаг, хэрэгжүүлдэг бодлого нь өөр өөр байдаг. Энэхүү санал бодлыг нэг стандарт, нэг санал санаачилгатай үйл ажиллагаа зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн “Олон Улсын Стандарт буюу ISO 26000” стандартын нийгмийн хариуцлага руу чиглэсэн бодлогыг гаргаж ирсэн ба энэ үнэлгээг дэлхийн улс орон бүрт үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эрхэлж байгаа иргэд нийгмийн хариуцлага ухамсарлан даган мөрдөж ирсээр байгаа билээ.
Жил өнгөрөх тусам Жижиг дунд бизнес болон компаниуд улс орныхоо ирээдүйн хөгжил, байгууллагынхаа урт хугацаанд оршин тогтнох тал дээрээ илүү санал санаачилга гарган нийгэмдээ чиглэсэн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчид болон, улсынхаа иргэдэд өгөөжөө өгсөн хариуцлагатай компани болохыг зорин олон төрлийн үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг зохион байгуулсаар байна.
Энэхүү бакалаврын судалгааны ажлын хүрээнд “Жем Интернэшнл” ХХК-ны компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ямар үйл ажиллагаа хийдэг, түлхүү ямар насны, ямар хүмүүс рүү чиглэсэн нийгэмдээ болон байгууллагадаа тустай зүйл хийдэг талаар судласан болно.