dc.description.abstract |
“Гарааны бизнес эрхэлж буй залуусын энтрепренершип хандлагад нөлөөлөх хүчин зүйлсийг судлах судалгаа” эрдмийн ажлаараа энтрепренершип хандлагын тухай онолын болон практик ойлголтуудыг судалж, хандлагыг тодорхойлогч дөрвөн хүчин зүйлийн тусламжтайгаар байгууллагын ажилтан болон бизнес эрхлэгчийн хандлагад харьцуулалт хийн хоорондын ялгааг тодорхойлсон.
Эмпирик судалгааг анкетын аргаар болон docs.google.com –ийг ашиглан авсан бөгөөд хоёр бүлгийн хувьд 200 хүний анкетын өгөгдөл цуглуулан, боловсруулахдаа IBM SPSS STATISTICS 23.0 программ ашиглан тооцсон. Ингэхдээ анкетын судалгааны асуулгуудын найдвартай байдлыг Кронбахийн альфа коэффициентээр шалгасан болно. Судалгаанд эмэгтэй бизнес эрхлэгч 64 хувийн, эрэгтэй бизнес эрхлэгч 36 хувийн оролцоотой байсан бол бизнесийн байгууллагын эрэгтэй ажилтан 55 хувийн, эмэгтэй ажилтан 45%-ийн оролцоотой тус тус хамрагдсан. Судалгаанд оролцогчдын насны бүлгийн хувьд хамгийн өндөр нь 23-26 насныхан 68 хувьтайгаар хамрагдсан байна. Хоёр бүлгийн дунджийг харьцуулах шинжилгээний үр дүнд вариацын тэнцүү болон тэнцүү биш таамаглал дээр хоёр бүлгийн хувьд ач холбогдлын зэрэг нь 0-ээс эрс ялгаатай байгаа нь инноваци, хяналтын цэг, амжилтын хэрэгцээ, өөртөө итгэх итгэл дээр хоёр бүлгийн хувьд ялгаагүй байгааг харуулсан. Тиймээс бизнес эрхлэх хандлага нь хоёр бүлгийн хувьд бизнес эрхлэх хандлагыг тодорхойлогч дөрвөн хүчин зүйлийн хүрээнд хоорондоо ялгаагүй байна. |
en_US |