СЭЗИС - Бүтээлийн сан

ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ (Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Г, Нарантунгалаг
dc.contributor.author Бат-Эрдэнэ, Баярмаа
dc.date.accessioned 2015-05-11T20:25:14Z
dc.date.available 2015-05-11T20:25:14Z
dc.date.issued 2015-05-11
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/175
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд МБС-ын салбарт гадаадын зээл, тусламжаар олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжих болсон. Гэсэн хэдий ч эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны чиглэл, үр дүнг салбарын хэмжээнд судалсан ажил дутмаг байгаа юм. Тиймээс миний судалгааны ажлын зорилго нь МБС-ын салбарт гадаадын зээл, буцалтгүй тусламжаар 2006 оноос хойш хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг судалж, цаашид энэ салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд зориулж санал, зөвлөмж боловсруулах явдал юм. Үүний тулд төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэлтэй танилцаж, үйл ажиллагааны чиглэл болон үнэлгээ хийгдсэн байдлыг судалж үзэхэд төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл олон нийтэд ил тод биш, хандивлагч болон хэрэгжүүлэгч байгууллагууд нь үйл ажиллагааны гүйцэтгэлийг тайлагнахад голлон анхаарч, үнэлгээ хийхэд ач холбогдол өгөөгүй байна. Түүнчлэн хэрэгжиж дууссан төсөл, хөтөлбөрүүдэд олон улсад хөгжлийн албан ёсны тусламжийн үнэлгээнд баримталж байгаа шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд үнэлгээ хийж үзэхэд дараах үр дүн гарсан. • Төсөл, хөтөлбөрүүдийн зорилго, зорилт салбарын хөгжлийн бодлого, стратегитай уялдсан байдал, үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн “хангалттай” түвшинд байна. • Төсөл, хөтөлбөрүүдийн үр ашигт байдал, үр нөлөөлөл болон тогтвортой байдлын хувьд “дунд зэрэг” түвшинд биш байна. Тиймээс одоогоор хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг улам нэмэгдүүлэхийн тулд санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч байгууллага болон хариуцсан яамны түвшинд төслийн удирдлага болон үнэлгээний чиглэлээр сайжруулах шаардлагатай асуудлууд байна. en_US
dc.subject Гадаадын зээл, тусламжаар хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг en_US
dc.title ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ (Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах