Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа лояалти хөтөлбөрийн хэрэглэгчийн үнэнч байдлыг Ю-Пойнт хөтөлбөрийн жишээн дээр үнэлж, санал зөвлөмж боловсруулсан болно. Лояалти хөтөлбөрийн нөлөөллийг хэрэглэгчийн тодорхой дэлгүүр, брендийг худалдан авах магадлал, цаашид лояалти хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах байдал, хэрэглэгчийн давтан худалдан авалт, хэрэглэгчийн өсөлт зэрэг олон төрлийн хэмжигдэхүүнээр хэмжих боломжтой. Амжилттай лояалти хөтөлбөрийн боломжит үр дүнд хэрэглэгчийн үнэнч байдал нэмэгдэх, үнийн мэдрэмж буурах, дундаж борлуулалтын орлого нэмэгдэх зэрэг багтсан.
Лояалти хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хэрэглэгчийн хөтөлбөрийн болон компанийн 2 төрлийн ялгаатай үнэнч байдлыг үнэлэх хэрэгтэй. Энэхүү судалгаанд хэрэглэгчийн үнэнч байдлыг үнэлэхдээ 9 хүчин зүйл бүхий 30 хувьсагчтай асуулгын судалгаагаар тодорхойлсон болно. Хэрэглэгчийн хөтөлбөрийн үнэнч байдалд санхүүгийн үр өгөөж, нийгмийн үр өгөөж, маркетингийн харилцаа зэрэг хүчин зүйлс нь нөлөөлдөг гэсэн таамаглал дэвшүүлсэн.