Хураангуй:
Уг судалгааны ажилд монополь гэж юу болохыг эдийн засаг болон эрх зүйн хүрээнд тайлбарлан түүний мөн чанар уялдаа холбоог тодорхойлон гаргах зорилгоор монополийг эдийн засгийн онолын үүднээс монополь зах зээлийн үүсэл, хөгжил түүний төрөл ангилал, төрийн бодлогод хэрхэн уялдуулан зохицуулах талаар тусгасан. Харин монополийг эрх зүйн үүднээс тайлбарлахдаа монополийн эрх зүйн тухай ойлголт хөгжлийн тойм, монополийн эрх зүйн олон улсын зохицуулалтын түүхэн тойм, Монгол улсад 2020 оны байдлаар монополийн эрх зүйг хэрхэн зохицуулдаг тухай онолын болон практикийн судалгааг хийж гүйцэтгэсэн болно.