Хураангуй:
Төсвийн алдагдлын инфляцад үзүүлэх нөлөөллийн эмпирик үр дүнг тодорхойлоход (Catao & Terrones, 2005) нарын үндэслэсэн загварыг ашиглав. Тус загвар нь Засгийн газар, өрхүүдийн худалдаа болон чөлөөт цагт зарцуулах үйл ажиллагаанд цаг хугацааг оновчтой хуваарилах явдал юм. Мөнгөө зарцуулахгүй байх, хадгалах сонирхол нь худалдааны цагийг хэмнэснээр биелэгдэнэ гэж үздэг. Эндээс инфляц болон ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын тэнцвэрт тэгшитгэл тодорхойлогддог. Тус загварыг Америкийн эрдэмтэн нобелийн шагналтан Р.Лукас, Т.Сардтент, К.Симс нарын хөгжүүлсэн эдийн засгийн бодлогын хувьсагчдын хугацаан цуваан динамикаас хоорондын хамаарлыг нь тооцолдог VAR загвараар үнэлэх гэтэл хувьсагчид 1 дүгээр эрэмбийн ялгавар авж стациниор болдог хоорондоо урт хугацааны хамааралтай коинтеграцлагддаг байв. Уг алдааг засварлах загварыг VECM-ээр үнэлдэг билээ. Загварын хувьд хөгжингүй орнуудын жишээн дээр боловсруулагдсан ч манай улсын хувьд илүү үр дүнтэй дүгнэлтэд хүрэхийн тулд загварын үнэлгээн дэх шокын нөлөөллийн хариу үйлдэл, дисперсийн задаргааг сайтар тайлбарлаж статистик утгуудаар байгуулсан графикуудтай харьцуулсан болно.