dc.description.abstract |
Уг судалгаагаар Хятад улсын
гадаа худалдааны бодлогын түүх, түүний арга хэрэгсэл, зорилго, зорилт болон одоо
хэрэгжүүлж буй гадаад худалдааны бодлого, цаашдын чиг хандлага зэрэг зүйлсийг авч
үзэн судаллаа. Тодруулбал, одоогоос 40 гаруй жилийн өмнө дэлхийн худалдааны өчүүхэн
хэсгийг бүрдүүлж байсан Хятад улс одоо дэлхийн хамгийн том экспортлогч,
импортлогч улсуудын нэг болсон бөгөөд энэхүү эрс өөрчлөлт хэрхэн бий болсон, түүнд
нөлөөлсөн гадаад худалдааны бодлого, арга хэрэгслийг тодруулахыг хичээлээ. Ингэхдээ
Хятад улс нь хаалттай эдийн засгаас аажмаар нээлттэй болж шилжснийг 3 үндсэн
хэсэгт хуваан авч үзлээ. Үүнд: (1) Хятад улсын нээлттэй худалдааны бодлого; (2) ДХБд Хятад элс элссэн нь 2001 он; (3) “Нэг бүс-Нэг зам” санаачилга орно. Энэхүү
судалгааны ажлын хүрээнд өмнө нь хийгдэж байсан судалгааны ажлууд, эрдэм
шинжилгээний өгүүлэл, хэвлэмэл ном, сурах бичгийг ашиглаж, харьцуулан шинжилж,
нэгдсэн дүгнэлт гаргасан болно. |
en_US |