dc.description.abstract |
Гадаад худалдаа нь жижиг зах зээлийг томрох боломж олгодог ба үйлдвэрлэл хөгжих, ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэх, ядуурлыг бууруулах, орлогын тэгш бус байдлыг арилгах зэрэг олон сайн үр нөлөөтэй билээ. Гагцхүү экспортын бараа бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үнэтэй буюу аль болох хямд байснаар бусад улстай хийх худалдааны хэмжээ нэмэгдэх боломжтой гэж үзсэн. Тиймээс энэхүү судалгааны ажлаараа дотоодын бараа бүтээгдэхүүнийг экспортлоход гарч буй зардал ямархуу түвшинд байгааг тогтоож, үр ашиггүй зардлыг бууруулах боломжийг эрэлхийлсэн. Ингэхдээ Хөгжиж буй болон хөгжингүй орнууд, далайд гарцтай болон гарцгүй улсуудын хувьд худалдааны зардал ямар байгааг ОУ-ын судалгааны байгууллагын болон Монгол улсын гадаад худалдааны асуудал хариуцсан яам, газрын шинжилгээ, судалгааг судлан, нэгтгэж түүн дээр үндэслэж гадаад худалдааны зардал ямар түвшинд байгаа болон бууруулах боломжийг эрэлхийлсэн судалгааг хийлээ. Манай улсын хувьд далайд гарцгүй орон учраас гадаад худалдааны зардлын бүтэц дэх тээвэрлэлтийн зардал далайд гарцтай улсуудтай харьцуулахад харьцангуй өндөр, гаалийн тариф болон бодлого зохицуулалттай холбоотой “тарифын бус хориг саад” их буюу тус зардалд ихээр нөлөөлж байна гэсэн үр дүн гарлаа. Түүнчлэн, Хоёр улсын хоорондын гадаад худалдааны хэлэлцээрийн хүрээнд, мөн бусад улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх тээвэрлэлтийн зардлаа бууруулах, бодлого зохицуулалттай холбоотой хориг саадуудыг багасгаснаар тус зардал буурах боломжтой ажээ. |
en_US |