Хураангуй:
Монгол улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засгийн
хүрээнд олон улстай нээлттэй харилцан гадаадын хөрөнгө оруулалттай компани олноор үүсгэн байгуулагдаж дотоодын томоохон компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлэн охин компани байгуулан ажиллах болсон. Хөгжиж буй улсын хувьд гол улсын төсвийг бүрдүүлэгч татварын орлогыг бүрэн хурааж авах нь манай улсын чухал асуудал юм. Гэтэл хуулийн цоорхойг ашиглан татварын суурийг бууруулж татвараас зайлсхийж буй тохиолдлууд манай улсад цөөнгүй билээ. Түүний нэг нь нимгэн капиталжуулалт буюу харилцан хамааралтай этгээдээс хөрөнгө оруулалт бус зээлээр санхүүжилт авснаар хүү болон бусад санхүүгийн зардлыг татварын өмнөх ашгаас хасаж татвар ногдох орлогыг бууруулж буй явдал юм. Энэ талаар 2006 оны ААНОАТ-ын тухай хуулинд зөвхөн хөрөнгө оруулагч татвар төлөгчид өмнө оруулсан хөрөнгө оруулалтаас гурав дахинаас хэтэрсэн зээлийн хүүг ногдол ашигт тооцон татвар төлөх зохицуулалттай байсан бол 2019 онд Монгол улс татварын багц хуулиндаа шинэчлэлт хийн хүүгийн зардлын ХТӨАийн 30%-аас хэтэрсэн хэсгийг хасахгүйгээр тооцох нэмэлт заалт оруулж ирсэн. Харин дэлхийн олон улсад энэ төрлийн зохицуулалт ямар байдаг талаар харьцуулан судаллаа. Мөн энэ чиглэлээр татвараас зайлсхийх гэж оролдсон Т болон А компанийн хоёр кейсийг харьцуулан судлаж шинэ хуулиар тулгарсан асуудлыг шийдэж чадсан эсэхэд дүгнэлт өгөн цаашид татварын алба, аудитор, татварын мэргэшсэн зөвлөхүүдийн хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудыг тодотгон, нягтлан бодогчдод энэ төрлийн татварын эсрдлээс хамгаалах болон нимгэн капиталжуулалтын дүрмийг хэрэгжүүлэх санал зөвлөмжийг тодорхойллоо.