dc.description.abstract |
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг бууруулахад нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлж, санал зөвлөмж боловсруулах зорилгод тулгуурлан бичсэн болно. Эрүүл мэндийн даатгалын онол аргазүйд үүсэл хөгжил, үндсэн ойлголт, удирдлагын зохион байгуулалтын талаар судалгаа хийж, өнөөгийн байдалд статистикийн үзүүлэлт болон тоон эх сурвалжийг ашиглан салбарын болон санхүүжилтын талаар судалж, эрүүл мэндийн даатгалд гадаад болон дотоод хүчин зүйлсийг гаргасан. Иргэдийн дунд эрүүл мэндийн даатгалын асуудлаар асуулгын арга ашиглан судалгаа авч үр дүнг гаргасан. Хувийн эмнэлэг болон улсын эмнэлэгийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг харьцуулан судалж, жишээ болгон “MBG” гэмтэл согогийн эмнэлэгийн даатгалд суурилсан үйл ажиллагаа санхүүжилт авах, гэрээ хэлэлцээр хийх, давуу болон сул тал зэргийг судалсан. Хийсэн судалгаа шинжилгээн дээрээ үндэслэн эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг сайжруулах санал зөвлөмжүүдийг боловсруулсан болно. |
en_US |