Хураангуй:
Хөдөө аж ахуйн салбар нь бусад салбаруудтай харьцуулбал ихээхэн онцлогтой. Учир нь ХАА бол байгалийн хүчин зүйл болон үйлдвэрлэл хосолсон салбар юм. Харин хөдөө аж ахуй тэр дундаа мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгжүүд нь өртөг тооцооллыг хийхдээ ямар нэгэн арга стандартыг ашиглахгүй байгаа нь үр ашгийг бодитоор тодорхойлох боломжгүй болгохын зэрэгцээ байгууллагын удирдлага, хөрөнгө оруулагч, удирдлагууд оновчтой шийдвэр гаргахад хүндрэлтэй болгох мөн Монгол улсын эдийн засагт нөлөөлж буй үр дүнг бодитоор тодорхойлохгүй байгаа юм. Энэ нь байгууллагын нягтлан бодогч ХАА болон түүнээс хүлээн авах хөрөнгийн бүртгэл болон өртгийн удирдлагын талаар мэдлэг хомс байгаатай холбоотой юм. Тиймээс уг судалгааны ажлын хүрээнд өртгийн удирдлагын бүртгэлийн талаар дэлгэрэнгүй судлан, хөдөө аж ахуйн чиглэлээр олон жил үйл ажиллагаа эрхэлсэн “С” компанид тулгуурлан дэлхийн бусад орны ижил байгууллагуудтай харьцуулан дүн шинжилгээ хийж дотоод шийдвэр гаргалтад ашиглагдах өртөг тооцооллын оновчтой аргыг тодорхойлсон болно.