Хураангуй:
Судалгаандаа Монгол улсад мөрдөгддөг мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмүүдийг судлан, ёс зүйн үнэлгээ нь хэрхэн хийгдэж байгааг харьцуулсан байдлаар судалсан болно. МНББХ нь байгуулагдаад ОУНБХолбооноос дэлхий даяар мэргэжлийн нягтлан бодогчдыг дагаж мөрдүүлэхээр гаргасан ёс зүйн дүрэмтэй дүйцэхүйц ёс зүйн дүрмийг боловсруулан мэргэжлээрээ ажиллаж байгаа бүх мэргэжлийн нягтлан бодогчдыг дагаж мөрдөхөөр зааж өгсөн байсан ч төдийлөн манай улсын нягтлан бодогчдод хүрээгүй байгаа юм болов уу гэж дүгнэж байна.