Хураангуй:
2020 онд дэлхий нийтийг цочирдуулсан COVID-191 буюу цар тахал нь маш
хурдацтайгаар улс орон бүрт тархсаны улмаас олон улсын эдийн засагт хүндрэл учраад байгаа билээ. Цахим худалдаа нь хурдацтай хөгжиж байгаа бөгөөд 2024 он гэхэд 599.2 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. COVID-19-ийн дэгдэлтээр зөвхөн 2020 оны 3 дугаар сард гэхэд цахим худалдааны борлуулалт 25% -иар нэмэгджээ. Хөл хорио тогтоосны улмаас ард иргэд өөрсдөө гэрээс гарч хүнсээ цуглуулах, хэрэгцээтэй зүйлсээ худалдан авах зэрэг наад захын зүйлст хүндрэл учраад байна. Ийм хүнд цаг үед дэлхийн хүн бүр цахим буюу интернетээр өөрт хэрэгтэй бүх зүйлсийг захиалан, гэртээ хүргүүлж авч байна. Тиймээс маш их хэмжээний орлого улс дотроо ч тэр, улс хооронд ч тэр цахим худалдаагаар дамжин явагдаж байгаа юм. Тиймээс цахим худалдааны орлогод дэлхийн улс орон хэрхэн хандаж байна, татвар ногдуулах боломжтой юу үгүй юу, Монгол улс мөн энэхүү асуудалд хэрхэн зохицуулалт хийж болох, өөр хэрэгжүүлэх боломжтой шийдлийн талаар харьцуулж мөн “Цахимаар худалдан авалт хийгчдийн зан төлөвийн
судалгааг” санал асуулгын аргаар авч энэхүү судалгааны ажлаа хийж гүйцэтгэсэн болно.