Хураангуй:
Энэхүү судалгаанд top-down шинжилгээний аргачлалд тулгуурлан хувьцааны бодит үнэлгээг тооцож хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад ашиглах зөвлөмж боловсруулахыг зорилоо. Top-down шинжилгээний хүрээнд эдийн засгийн, салбарын, компанийн шинжилгээг хийх замаар дотоодын эдийн засгийн өндөр ач холбогдолтой салбарт үйл ажиллагаагаа явуулж, дотоодын ноолууран бүтээгдэхүүний салбарын 83%-ыг дангаараа эзэлж буй “Говь” ХК-ийн хувьцааны үнийг чөлөөт мөнгөн урсгал хорогдуулалтын хоёр үе шаттай FCFF загвар, зах зээлийн үнэлгээний P/E загварыг ашиглан тооцлоо. Түүнчлэн COVID-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналт нь ноолуурын салбар, компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа болон ойрын хугацаанд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлон хөрөнгө оруулагчдад цогц мэдээлэл өгч зөвлөмж боловсруулсан болно.