Хураангуй:
Хөрөнгө оруулагч зөвхөн ганц хувьцаанд бүх мөнгөө хөрөнгө оруулахаас илүү олон хувьцааг сонгон багц үүсгэснээр эрсдэлээ бууруулж, өгөөж хүртэх боломжтой болдог. Энэхүү судалгааны ажлаар хөрөнгө оруулагчийн эрсдэлд хандах хандлагад нь үндэслэн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг бүрдүүлэх замаар хөрөнгө оруулагчдад зориулсан хувьцааны оновчтой багцыг үүсгэхийг зорьсон бөгөөд хөрөнгө оруулалтын багцаа хөрөнгө оруулагчдаас авсан судалгаанаас үндэслэн Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг хувьцаануудаас сонгов. Хөрөнгө оруулагчийн эрсдэлд хандах хандлагыг нарийвчлан тодорхойлохын тулд Монголд үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ҮЦК-с судалгаа аван, гадаадын судалгааны ажлын асуулга дээр үндэслэн анкетын аргаар тодорхойлж мөн хөрөнгө оруулалтын багцын онол, хувь хүний зан төлвийн санхүү, Монголын хөрөнгийн зах зээлийн болон Монголын хөрөнгийн биржийн өнөөгийн байдал зэргийг судалсан болно.