Хураангуй:
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд мобайл банк аппликейшн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгон үйлчилдэг билээ. Уг дипломын судалгааны ажлаараа “Мобайл банк” -р үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг судлахаас гадна үүний өдөөгч хүчин зүйлсийг тодорхойлж цаашдын тогтвортой үйл ажиллагаанд шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хайж илрүүлэн банкуудад санал зөвлөмж өгөхийн сацуу, хэрэглэгчдийн талаарх мэдээллийг мэдэж судалгааг тоон болон чанарыг хавсарсан аргаар бэлтгэсэн ба 100% онлайн хэлбэрээр өгөгдлөө цуглуулж шинжилгээг хийж гүйцэтгэсэн болно.