Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зарж борлуулсан, худалдан авсан ба эзэмшдэг хөрөнгийн ямар ямар татварыг хэдий хэмжээтэйгээр ямар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэж төлдөг болохыг Англи, АНУ, Сингапур зэрэг улстай харьцуулан судалсан болно.
Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр үл хөдлөх хөрөнгийг хувьчлах, түрээслэх зэргээр зах зээлийн эдийн засгийн шинэ харилцаа үүсэж бий болж байгаа нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд судлаач эрдэмтэд, бизнэсменүүд, нийт иргэдийн анхаарлыг онцгой татах болов. Мөн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой татвар хөнгөлөлт, чөлөөлөлт бид нарын хувьд харьцангуй шинэ байна.
Бусад улс орны хувьд үүнтэй холбоотой татвар, орчин нөхцөл нь маш эрт үеэс эхэлсэн тул боловсронгуй байгаа нь бид тэдгээрээс суралцан сайжруулах нь зүйтэй.