dc.description.abstract |
Хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон гадаадын импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниуд, гадаадын хоолны сүлжээ ресторан, франчайзуудын тоо нэлээдгүй ихэсч, Монголын нийтийн хоолны салбар эдийн засгийн хямралын үед бусад салбарыг бодоход харьцангуй өсөлттэй, хөгжиж буй боловч монголын уламжлалт, үндэсний хоолны бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг тухайн салбараас шахаж байна. Тэр дундаа бууз, банш үйлдвэрлэгч нарт өөрчлөлт, шинэчлэлтийг хийх, стратегийн чиг хандлагаа өөрчлөхийг шаардаж байна. Тус судалгаагаар хэрэглэгчдэд үнэ цэнэтэй, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх буузны шинж чанаруудыг тодорхойлж, өрсөлдөөний шинэ чиг хандлагыг олж харах зорилготой хийгдсэн. Онолын судалгааны хүрээнд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тодорхой онолууд, хэмжих загваруудыг судалж судалгааны чиг баримжаагаа тодорхойлсон. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчдийн үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлэх талаар Кано загварыг сонгон судалж, судалгааны үр дүнгээ гаргахын тулд тус загварчлалыг ашигласан. Судалгааны үндсэн хэрэглэгдэхүүнийг боловсруулахдаа хэрэглэгчийн тандалтын судалгаа хийж, W A K I Lakni1 and U K Jayasinghe-Mudalige нарын “CUSTOMERDEFINED QUALITY OF FOOD: AN EMPIRCAL INVESTIGATION BASED ON KANO ANALYTICAL METHODS FOR MILK POWDER” судалгаанд үндэслэн хэрэглэгдэхүүнүүдээ тодорхойлсон болно. |
en_US |