Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын хөрөнгийн зах зээл, ялангуяа ИЗББ-ын зах зээлийг тэлэх, оролцогч талуудыг нэмэгдүүлэх үүднээс оролцогч талаас нь түлхүү судалсан нь илүү онцлог болж байна.
Судалгаа, шинжилгээ хийхдээ орон сууц болон ипотекийн зах зээлийн тоон үзүүлэлт, санхүүгийн салбарын нөлөө бүхий байгууллага болон зохицуулагч байгууллагуудын ажилтнаас санал асуулга авсан. Мөн Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбооны /ASMMA/ гишүүн орон сууцны санхүүжилтийн компаниудын харьцуулсан судалгаа хийж судалгааны үр дүнд Монгол болон Малайз улсын компаниудын бизнес загвар, төрийн эзэмшил 20 хүртэл хувь буюу ижил байсан тул хөгжиж буй улсын туршлагыг судалж үүднээс Малайз улсын үндэсний орон сууцны корпораци, дотоодын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд болон зохицуулагч байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой бусад мэдээлэлд үндэслэн харьцуулсан судалгаа хийсэн.
Судалгааны санал асуулгын үр дүнд 34 орчим хувь нь ИЗББ-д хөрөнгө оруулах сонирхолтой боловч өгөөжийн түвшин бага, ИЗББ нь хаалттай хүрээнд арилжаалагддаг тул мэдээлэл хомс, мөн 48 орчим хувь нь дотоодын зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг бий болсноор хөрөнгө оруулахад үүсэх эрсдэлийг бууруулах эерэг үр дүн гарна гэж үзсэн. Хөгжиж буй улсын туршлагыг харьцуулсан судалгааны үр дүнд ИЗББ-ын зах зээлийн оролцогч талаар дотоодын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагийг бий болгох шаардлагатай гэж дүгнэсэн.
Энэхүү судалгааны ажлын дүгнэлт, үр дүнд үндэслэн дотоодын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагыг бий болгох шаардлагатай бөгөөд холбогдох хууль тогтоомж,
2
дүрэм журмыг сайжруулах, зохицуулагч байгууллагаас бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэх талаар санал зөвлөмжийг боловсруулсан.