СЭЗИС - Бүтээлийн сан

ТАЛАНТ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ: АЖИЛТНЫ ТОГТВОРТОЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА (мэдээлэл технологийн ажилчдын жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Отгонбаяр, Пунсалдулам
dc.date.accessioned 2020-04-24T04:26:39Z
dc.date.available 2020-04-24T04:26:39Z
dc.date.issued 2020-04-24
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1670
dc.description.abstract Аливаа байгууллагын урт хугацааны амжилт, өрсөлдөөний давуу талыг бий болгохын тулд шилдэг ур чадвартай ажилтныг авч үлдэж хадгалах нь чухал юм. Ажилтнаа авч үлдэх, хадгалах нь хүний нөөцийн менежерүүдийн хувьд өнөөгийн нөхцөл байдалд тулгардаг бэрхшээл юм. Ялангуяа монголын мэдээлэл технологийн байгууллагуудын хувьд хүний нөөцийн эргэлтийн хувь хэмжээ өндөр , ажлын байрны зах зээл эрэлт их нийлүүлэлт хомс байгаа өнөө үед чадварлаг, үнэ цэнэтэй ажилтнуудаа хэрхэн тогтвортой ажиллуулах нь оновчтой шийдэл хайсан чухал асуудлын тоонд зүй ёсоор тавигдаж байна. Ажилтан тогтвортой ажиллах нь талант менежментийн чухал ач холбогдолтой сэдэв юм. Талант менежмент нь байгууллагад тодорхой үнэ цэнэтэй, өндөр чадавхтай хүмүүсийг системтэй татах, таних, хөгжүүлэх, оролцуулах, тогтвортой ажиллуулах, зөв ажилд нь байршуулах үйл явц юм. Иймд энэхүү судалгааны ажлын хүрээнд талант менежментийн ач холбогдол, талант ажилтны тухай онолын харьцуулсан судалгаа хийв. Судалгааны ажлын шинжилгээний хэсэгт мэдээлэл технологийн байгууллагын талант ажилтнуудны тогтвортой ажиллахад нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлж , тогтвортой ажиллуулахад байгууллагын зүгээс хэрэгжүүлж болохуйц арга зам, санал зөвлөмжийг боловсруулахыг зорилоо. Судалгааны ажлын хүрээнд тухайн байгууллагын хүний нөөцөөс санал болгосон 82 ажилтнаас санал асуулгын аргаар SPSS20 программ дээр боловсруулалт хийв. Судалгааны ажлын хүрээнд мэдээлэл технологийн салбарын төлөөлөх компаний мэдээлэл технологийн газрын гүйцэтгэл өндөртэй, ур чадвартай 82 ажилтнаас анкетын аргаар ажилтны тогтвортой байдалд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа хийлээ. Анкет асуулга 7 хүчин зүйлсийн хүрээнд 31 асуулгаас бүрдсэн. Талант ажилтны тогтвортой ажиллахад нөлөөлөх хүчин зүйлсүүдийг тодорхойлсон онолын судалгааны үр дүнг үндэслэн 7 таамаглалуудыг дэвшүүлсэн. Сурч хөгжих боломж, карьер өсөх боломж, цалин шагнал урамшуулал, удирдлагын дэмжлэг арга барил, ажил амьдралын тэнцвэртэй байдал, байгууллагын соёл нэр хүнд, хамт олны харилцаа гэсэн 7 хүчин зүйлс нь талант ажилтны тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө гэсэн таамаглал дэвшүүлсэн нь судалгааны үр дүнд батлагдав. Иймд байгууллага эдгээр талант хэсэг гэж тооцогдож байгаа ажилтнуудын хүлээлтэнд тулгуурлан ялгаатай стратеги боловсруулан тогтвортой ажиллахад нөлөөлөх 7 хүчин зүйлийг илүү боловсронгуй болгон хөгжүүлж чадвал байгууллагын урт хугацааны амжилт, өрсөлдөөний чадварт нөлөөлөх юм. en_US
dc.subject Талант менежмент, талант ажилтан, тогтвортой байдал, нөлөөлөх хүчин зүйлс en_US
dc.title ТАЛАНТ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ: АЖИЛТНЫ ТОГТВОРТОЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА (мэдээлэл технологийн ажилчдын жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах