СЭЗИС - Бүтээлийн сан

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ӨРТГИЙН УДИРДЛАГААР ДЭМЖИХ НЬ (Ноос боловсруулах үйлдвэрлэлийн жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ч, Наранчимэг
dc.contributor.author C, БЯМБАХОРЛОО
dc.date.accessioned 2020-04-21T06:04:06Z
dc.date.available 2020-04-21T06:04:06Z
dc.date.issued 2020-04-21
dc.identifier Доктор en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1669
dc.description.abstract Орчин цагийн эдийн засаг, олон улсын бодлого, бизнесийн салбарууд аль болох байгаль экологид хор хохирол багатай, нөхөн сэргээгдэх үйлдвэрлэл явуулах стратеги бодлого баримталдаг боллоо. Энэ нь бид бүгдийн оршин тогтнох, амьдрах орчноо хамгаалах, тогтвортойгоор хөгжих суурь бодлого болж байна. Манай улс ч мөн адил тогтвортойгоор хөгжихийн тулд энэхүү бодлогыг баримтлах шаардлага өнөө болон ирээдүйд улам бүр нухацтайгаар тавигдах болно. Байгалийн баялаг нь биет буюу нөхөн сэргээгдэхгүй нөөц1 бөгөөд энэ нь улс орны хувьд стратегийн шинж чанартай байх ёстой. Байгалийн нөөц ихтэй улс орнууд хүртэл өөрийн орны нөөцийг олборлон ашиглахаас илүүтэйгээр бусад ядуу буурай орнуудын байгалийн нөөцийг ашиглан үйлдвэрлэл явуулах бодлого баримталж байна. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хараат байгаа өнөө үед байгалийн баялгаас өөр “бусад” нөхөн сэргээгдэх нөөцийг боловсруулан зах зээлд нийлүүлэх, эдийн засгийг дэмжих шаардлагатай тулгарч байна. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээгдэх нөөцийг ашиглаж, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, тухайн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь Монгол Улсын хөгжлийн гарцуудын нэг болоод байна. Тухайн улс орны хувьд их хэмжээтэй байдаг нөөц эсвэл тухайн орны онцгой шинж чанартай нөөцийг ашиглан үйлдвэрлэл явуулах нь өрсөлдөх давуу байдлыг бий болгодог. Монгол улс байгалийн нөөцөөс гадна мал аж ахуйн гаралтай нөөцөөрөө дэлхийд дээгүүр байр эзэлдэг бөгөөд цаг уурын онцгой бүсэд бэлчээрийн аж ахуйг хөгжүүлж чадсан байна. Мал аж ахуйн гаралтай, тэр дундаа малаас авч болох мах, сүү, ноос, ноолуур, арьс, шир, эвэр, туурай, дэл, сүүл гэх мэт бүтээгдэхүүн нь нөхөн сэргээгдэх нөөц бөгөөд онцгой шинж чанартай 100% экологийн нөөц байж чаддаг ажээ. Уг судалгаа нь мал аж ахуйн гаралтай нөөцийг боловсруулах үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулснаар Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна гэсэн үндсэн санаанд тулгуурласан болно. Мал аж ахуйн гаралтай бүхий л төрлийн нөөцийн боловсруулалтыг нэгэн зэрэг авч судлах боломжгүй учир жишиг болгон монгол хонины ноос боловсруулах үйлдвэрлэлийг сонгон авлаа. Үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварт өвөрмөц байдалтайгаар үйлдвэрлэх, бага өртгөөр үйлдвэрлэх хоёр хүчин зүйл нөлөөлдөг. (Porter, 1985) Иймээс хонины ноосыг Хүний амьдрах дундаж хугацаанд авч хэрэглэсэн тухайн нөөц буцаж тухайн хэм хэмжээндээ эргэн орохгүй бол тухайн нөөцийг нөхөн сэргээгдэхгүй нөөц гэнэ. vболовсруулах үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд тухайн үйлдвэрлэлийн онцлог болон өртөг бүрдэлтийг судлах шаардлага зайлшгүй гарч байна. en_US
dc.subject ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР en_US
dc.subject ӨРТГИЙН УДИРДЛАГААР ДЭМЖИХ НЬ en_US
dc.subject Ноос боловсруулах үйлдвэрлэлийн жишээн дээр en_US
dc.title ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ӨРТГИЙН УДИРДЛАГААР ДЭМЖИХ НЬ (Ноос боловсруулах үйлдвэрлэлийн жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнес, менежментийн ухаан
ife.Мэргэжил.Индекс F340000
ife.Зэрэг Доктор
ife.Диплом.Зөвлөх Д, Батжаргал (Ph.D)


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах