СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛЫН БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГА: ЭКОЛОГИД СУУРИЛСАН ИНСТИТУЦИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ (БАЯНХОНГОР АЙМГИЙН 3 СУМЫН ЖИШЭЭН ДЭЭР )

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ч., Наранчимэг /Ph.D/
dc.contributor.author Должинсүрэн, НЯМДОРЖ
dc.date.accessioned 2020-04-02T09:08:08Z
dc.date.available 2020-04-02T09:08:08Z
dc.date.issued 2020-04-02
dc.identifier Доктор en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1657
dc.description.abstract Бэлчээр нутаг нь дэлхийн хуурай газрын 40 орчим хувийг (Eleonora, 2008), Монгол улсын (цаашид “МУ” гэх) газар нутгийн 72 хувийг эзэлдэг. Манай орны мал аж ахуй (цаашид “МАА” гэх)-н үйлдвэрлэл нь бэлчээр дээр суурилан хөгжиж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд 2010-2014 оны дунджаар авч үзвэл МАА-н салбар нь нийт ажиллах хүчний 26 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний (цаашид “ДНБ” гэх) 19 хувийг эзэлдэг чухал ач холбогдолтой салбар юм. Өнөөдөр МУ-ын нийгэм эдийн засгийн хөгжилд тулгамдсан олон асуудал нүүрлэж байгаагийн нэг болох “байгаль орчны доройтол” (Азийн хөгжлийн банк, 2012) буюу бэлчээрийн доройтол нь тун эмзэг асуудал болов. Учир нь бид бэлчээрийг байгалийн “шавхагдашгүй нөөц” хэмээн ойлгож, малаа өсгөн тоо толгойг нь 55 саяд хүргэж чадсан хэдий ч бэлчээр хомсдож, чанар нь муудаж доройтож байгааг даанч хожуу ойлгож байна. Бэлчээрт гарч буй зохисгүй өөрчлөлт нь ургамлын төрөл, зүйл цөөрөх, бүтэц эвдрэх, гарц муудах байдлаар илэрч улмаар энэ нь бүс нутгийг хамрах болтлоо өргөжин тэлж байна. Өнөөдөр МУ-ын бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь аль нэг байдлаар доройтсон нь эрдэмтэдийн судалгаагаар нэгэнт тодорхой болжээ. Бэлчээрийн төлөв байдал “малчин-бэлчээр-мал” (Төмөржав & Эрдэнэцогт, Монголын нүүдэлчин, 1999, хууд. 108) гурвын харилцан уялдаат холбоо, үйлчлэлээр тодорхойлогддог байна. Энэхүү гурамсан холбооны бат бэх чанар нь малчин хүний “удирдан залах, зохицуулах” (Төмөржав, Монголын бэлчээрийн мал аж ахуй, 2004, хууд. 38) үйл ажиллагаанаас хамаарна. Мал маллагаа, бэлчээр ашиглах уламжлалт арга барил алдагдаж нүүдлийн тоо эрс цөөрч отор нүүдэл зогсож, нэг нутаг даган 4 улиралд суудгаас болж орчны бэлчээр нутаг доройтолд өртөв. Мөн өвөлжөө, хаваржаанаас нүүх буух улалмжлалт хугацаа зөрчигдөж хүйтний улиралд ашиглагддаг бэлчээр ургамал ургалтын хугацаанд зулгалан ашиглагдсанаас гарц нь муудах болов. Бэлчээрийн удирдлага бүх түвшинд ажиллахгүй байгаагаас бэлчээр ашиглалтанд тавих орон нутгийн хяналт үгүй болж, нөөц дагасан малын төвлөрөл байнга үүссэнээс болж бэлчээр доройтох үйл явц улам бүр идэвхжих боллоо. Өөрөөр хэлбэл, бэлчээр нутгийг зохистой ашиглах талаар хүний удирдах, зохион байгуулах, манлайлах үйл ажиллагаа дутагдаж байгаа нь илт байна. Иймээс докторын зэрэг горилсон уг бүтээлээрээ бэлчээр ашиглах институцийн зохицуулалтыг сайжруулах замаар бэлчээрийн доройтлыг бууруулах боломжийг судлах зорилго дор дараах зорилтыг дэвшүүлэн ажилав. Үүнд: 1. Нэг нутаг усныханд түшиглэсэн малчны байгууллага (бүлэг)-ийг зохион байгуулж, бэлчээр ашиглах институцийн зохицуулалт хийж бэлчээрийн хамтын менежментийг сайжруулах замаар сумын хэмжээнд бэлчээрийн доройтлыг бууруулах боломжийг туршлага судалгаагаар нотлох. 2. Малчдын бэлчээр ашиглах уламжлалын өнгөрсөн ба өнөөгийн байдлыг тодорхойлж, улмаар сэргээх үйл ажиллагаа хэрэгжүүлэх. 3. Нийтийн нэгдмэл нөөцийг ашиглах шилдэг туршлагыг сумын хэмжээнд хэрэгжүүлэх боломжийг туршин судлах. Судалгаагаар дараах таамаглалыг дэвшүүлэв. Үүнд: 1. Бэлчээрийн хамтын менежментийг нэвтрүүлснээр бэлчээрийн төлөв байдлыг сайжруулах, бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлэх боломжтой. 2. Бэлчээрийн хамтын менежментийг хэрэгжүүлэхэд малчны санаачлага чухал юм. Бэлчээрийн хамтын менежмент нэвтэрсэн цар хүрээг дараах үзүүлэлтээр тогтоов. Үүнд: 1. Бэлчээрийн хамтын менежмент нь сумын бэлчээр нутгийн 60-аас доошгүй хувийг хамарч нэвтэрнэ. 2. Сумын малчин өрхийн 70-аас доошгүй хувь нь малчны бүлгийн зохион байгуулалтад орно. 3. Бэлчээрийн хамтын менежмент хэрэгжүүлснээр бэлчээрийн бүтэц, бүрэлдэхүүнд эерэг өөрчлөлт орж ургац нэмэгдэн, бэлчээрийн даац сэргэнэ. 4. Бэлчээрийн хамтын менежментэд хамрагдсан малчны бэлчээр ашиглалтын төлөвлөлтөнд хандах хандлага өөрчлөгдөж, өгөөж нь үйл ажиллагааны цар хүрээгээр илэрнэ. en_US
dc.subject МОНГОЛЫН БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГА: ЭКОЛОГИД СУУРИЛСАН ИНСТИТУЦИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ (БАЯНХОНГОР АЙМГИЙН 3 СУМЫН ЖИШЭЭН ДЭЭР ) en_US
dc.title МОНГОЛЫН БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГА: ЭКОЛОГИД СУУРИЛСАН ИНСТИТУЦИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ (БАЯНХОНГОР АЙМГИЙН 3 СУМЫН ЖИШЭЭН ДЭЭР ) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнес, менежментийн ухаан
ife.Мэргэжил.Индекс F340000
ife.Зэрэг Доктор


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах