СЭЗИС - Бүтээлийн сан

БАЙГУУЛЛАГЫН ШУДАРГА ЁСНЫ ХЭРЭГЖИЛТИЙН СУДАЛГАА: ТӨРИЙН ӨМЧИТ ИХ СУРГУУЛИУДЫН ЖИШЭЭН ДЭЭР

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Д., Батжаргал (Ph.D)
dc.contributor.author Ганбаатар, УЯНГА
dc.date.accessioned 2020-04-02T08:57:50Z
dc.date.available 2020-04-02T08:57:50Z
dc.date.issued 2020-04-02
dc.identifier Доктор en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1656
dc.description.abstract Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж, улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлснээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд бизнес эрхлэгчид, байгууллагууд зах зээлийн эдийн засгийн тогтолцооны менежментийн арга барил, ухаанд багагүй суралцсаныг өнөөгийн Монголын бизнесийн болон бизнесийн бус байгууллагуудын үйл ажиллагаа харуулж байна. Ийм ололтын зэрэгцээ, орчин цагийн менежментийг нэвтрүүлж, бизнесийг онол практикийн үүднээс судлан, хэрэгжүүлэх оролдлого ч байна. Дэлхий дахинаа менежментийн буюу удирдахуйн чиг хандлага өргөжин тэлж, хурдацтай хөгжсөөр байгаа. Технологийн энэхүү эрин үед амьдарч буй бидний хувьд тэрхүү хөгжилтэй хөл нийлүүлэн алхах шаардлага өдрөөс өдөрт улам чухал болж байна. Компанийн нийгмийн хариуцлага, компанийн засаглал, бизнесийн ёс зүй, соёлын асуудлууд зэрэг нь манай улсын эрдэмтэн судлаачдын хувьд сонирхол татсан сэдвүүд болон өрнөж байна. Ер нь аливаа байгууллагын амжилт, алдааны цаана хүн л байдаг гэх утгаараа орчин үед, хүнээ буюу ажилтнаа нэн түрүүнд судлах хэрэгцээ бий болжээ. Байгууллагын зан төлөвийн хүрээн дэх хувь хүмүүс хоорондын харилцаа, ажлын сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа, шинжилгээ нь улс орнуудад ид өрнөж, эрдэм шинжилгээний олон бүтээл, материал хэвлэгдэж байна. Манай улсын их дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачид судалгааны ажил хийх сэдэлтэй болж, сүүлийн үеийн онолын үзэл баримтлал, чиг хандлагаас суралцан судалгаа шинжилгээний ажлынх нь чанар чансааг дэлхийн жишигтэй ойртож байгаа билээ. Гэвч, удирдлагын үйл ажиллагаа, шийдвэрээс үүдэн бий болсон ажиллагчдын хариу үйлдэл буюу Ажлын сэтгэл ханамж, байгууллагадаа үнэнч хандах хандлага, байгууллагын иргэншлийн зан төлөв гэх зэрэг зан төлөвийн талаарх онолын үндэслэлтэй судалгааны ажил манай улсад ховор, орчин үеийн эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх хэрэгцээ шаардлага байсаар байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтийг дагаад хөдөлмөрийн зах зээл дээр чадварлаг хүмүүн капиталын хэрэгцээ үүсч өрсөлдөөн ширүүсэж байна. Ур чадвартай хүний нөөцийг татахаас гадна тэднийг хэрхэн тогтоон барьж, цаашид идэвхтэй, үнэнч шударгаар ажиллуулах вэ гэдэг нь байгууллагуудын өмнө тулгамдсан асуудлын нэг байдаг билээ. Зөвхөн цалин урамшуулал, нөхөн олговрын систем зэрэг арга хэрэгслүүдээр дамжуулан ажилтнуудыг удирдах оролдлого нь ажилтны сэтгэл ханамжийг дээшлүүлэх, улмаар бүтээмжийг нэмэгдүүлэхэд хангалттай хөшүүрэг болж чадахгүй байна. Энэ бүхнээс, өнөөгийн Монголын байгууллагуудын үйл ажиллагааны үр ашигт байдал, бүтээмжийг дээшлүүлэхэд түлхэц үзүүлэх чухал хүчин зүйл болох ажиллагчдын сэтгэл зүйн байдал, хандлагыг шинжлэх ухаанч онолын үндэслэлтэйгээр олон талаас нь судлах шаардлага амьдралаас урган гарч байна гэж үзэж байна. Ажиллагчдын ажлаасаа авах сэтгэл ханамж, хандлага, байгууллагадаа үнэнч байх хандлага, байгууллага дахь иргэншлийн зан төлөв зэрэгт нөлөөлж буй удирдлагын үйл ажиллагаа, шийдвэрийн оновчтой байгаа эсэхийг тогтоохын тулд судлах шаардлагатай асуудлуудын нэг нь “байгууллага дахь шударга ёс”-ны асуудал юм. “Сэтгэлийг нь барьчихвал бие нь хаа холдох вэ” гэдэг үг монголчуудын дунд амнаас ам дамжин яригдсаар ирсэн байдаг. Тэгвэл өдгөө, энэхүү ойлголтыг байгууллагын орчинд хэрэгжүүлэхдээ, ажилтнуудын хандлага, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг илрүүлэн судалж, хэмжигдэхүйц болгон, түүнийг сайжруулах арга замыг хайх нь нэн удирдлагын хувьд нэн чухал болж байна. en_US
dc.subject БАЙГУУЛЛАГЫН ШУДАРГА ЁСНЫ ХЭРЭГЖИЛТИЙН СУДАЛГАА: ТӨРИЙН ӨМЧИТ ИХ СУРГУУЛИУДЫН ЖИШЭЭН ДЭЭР en_US
dc.title БАЙГУУЛЛАГЫН ШУДАРГА ЁСНЫ ХЭРЭГЖИЛТИЙН СУДАЛГАА: ТӨРИЙН ӨМЧИТ ИХ СУРГУУЛИУДЫН ЖИШЭЭН ДЭЭР en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнес, менежментийн ухаан
ife.Мэргэжил.Индекс F340000
ife.Зэрэг Доктор


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах