СЭЗИС - Бүтээлийн сан

Компанийн богино хугацаат санхүүжилтийн бодлогыг боловсронгуй болгох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Э, Элдэв-очир
dc.contributor.author Жугхүү, Алтанзул
dc.date.accessioned 2020-04-02T04:08:55Z
dc.date.available 2020-04-02T04:08:55Z
dc.date.issued 2020-04-02
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1651
dc.description.abstract Монгол улсын гадаад худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүд нь эргэлтийн хөрөнгийг ихэвчлэн банкны богино хугацаат зээл, үйл ажиллагааны дүнд бий болж буй өр төлбөрөөр санхүүжүүлж байна. Эргэлтийн хөрөнгө ба эх үүсвэрийн менежментийн гол зорилго нь ашигт ажиллагааг өндөр байлгах мөн эрсдэлийн оновчтой харьцааг тогтоох явдал байдаг. Аливаа байгууллагын амжилттай ажиллах чухал хөшүүргийн нэг бол яахын аргагүй санхүүгийн удирдлага юм. Иймээс судалгааны ажлын зорилгыг компанийн богино хугацааны санхүүжилтийн бодлогыг боловсронгуй болгох хэмээн тодорхойлсон. Судалгааны ажлын хүрээнд гадаад худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн богино хугацааны санхүүжилтийн бодлогын өнөөгийн байдал, түүнийг сайжруулахад анхааран ажилласан. Гадаад худалдааны салбарт 5-20 жил ажиллаж буй Материал импекс ХК, Техник импорт ХК, Наранфүүдс ХХК, Анунгоо ХХК-г сонгон авч тайлан шинжилгээ, болон ярилцлагын аргыг ашиглан тухайн байгууллагын богино хугацааны санхүүжилтийн бодлогыг тодорхойлсон. Судалгааны дүнд дээрх 4 байгууллага нь богино хугацаат санхүүжилтийн бодлого болон тулгамдаж буй асуудлаа тодорхойлоогүйн дээр өөрсдөө ч мэдэлгүй эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх консерватив стратегийг хэрэгжүүлж байна. Энэхүү стратеги нь өртөгийн хувьд өндөр сул талтай ч бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх давуу талтай. Санхүүжилтийн өртгийг бууруулахын тулд үйл ажиллагааныхаа циклийг сайтар тооцоолон аггрессив стратеги хэрэгжүүлэх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр эдгээр байгууллагууд эргэлтийн хөрөнгийг банкны богино хугацаат зээлээр санхүүжүүлдэг ба банкны богино хугацаат зээлийг орлох нэг бүтээгдэхүүн бол арилжааны бичиг. Монгол улсад арилжааны бичгийг зах зээлд гаргасан байгууллага байхгүй ба АНУ-н туршлагад суурилан дараах байдлаар гаргаж болох талаар санал дэвшүүлсэн. en_US
dc.subject Компанийн богино хугацаат санхүүжилтийн бодлого en_US
dc.subject Ажлын капиталын удирдлага, Авлага цуглуулах дундаж хугацаа, Бараа материалын дундаж наслалт, Арилжааны бичиг, Богино хугацаат өр төлбөр, Банкны богино хугацаат зээл, Эргэлтийн харьцаа, Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар en_US
dc.title Компанийн богино хугацаат санхүүжилтийн бодлогыг боловсронгуй болгох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Д, Больтогтох


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах