dc.description.abstract |
Энэхүү дипломын ажлаар Монгол улсын чанаргүй зээлд нөлөөлж буй гадаад болон дотоод хүчин зүйлсийг үнэлж, тус судалгааны үр дүнд үндэслэн чанаргүй зээлийг бууруулах оновчтой арга замууд болон санал зөвлөмжүүдийг тодорхойлох зорилго тавьсан юм. Оновчтой аргыг боловсруулахын тулд нөлөөлж буй хүчин зүйлсийг үнэн бодит гаргаж ирэх шаардлагатай. Тус шаардлагын үндсэн дээр судалгааны аргадаа нөлөөлөгч хүчин зүйлийн шугаман регрессийн арга, асуулга анкетын арга, ярилцлагын арга, харьцуулалтын арга, чанарын хариулт бүхий регрессийн арга гэх
мэт олон талын судалгааны аргуудыг ашигласан болно.
Энэхүү судалгааны ажлын ялгарах шинэлэг тал нь гадаад болон дотоод нөлөөлөгч хүчин зүйлийг тооцсоноос гадна, дампуурсан болон хэвийн үйл ажиллагаагаа явуулж буй банкуудын бодит датан дээр үндэслэн зээлийн дотоод шалгуур, үйл ажиллагааны
нөлөөллийг шинжилж, шинээр оновчтой загвар боловсруулахыг зорьсон болно. |
en_US |