Хураангуй:
Аялал жуулчлалын салбар нь Монгол улсад жилээс жилд өргөжин тэлж, дагаад эдийн засгийн нэгэн хүчтэй нөлөөлөх салбар болоод байна. Сүүлийн жилүүдэд Монголд орж ирэх гадаадын жуулдын тоо огцом нэмэгдэж байна, үүнийгээ дагаад бусад салбаруудад шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Collector Item(Монгол хэлэнд цуглуулах зүйлс буюу бэлэг дурсгал, сувинер гэх нэр томъёонд багтах)-н бизнес Монголд хурдацтай хөгжиж байна. Гэсэн хэдий ч зах зээлд худалдаалагдаж буй бэлэг дурсгал, сувинерийн бүтээгдэхүүнүүд чанар муутай, жуулчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлаагүй, хэрэглэгчдийн судалгаа маш бага хийгдсэн нөхцөл байдалтай байгаа тул бүтээгдэхүүнийг сайжруулж, хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.
Монгол улс нь уламжлал, түүх, ёс заншил, амьдралын хэв маяг, нүүдлийн аж ахуй, Монгол хэл бичгийн соёлын арвин их баялагтай үндэстэн юм. Эдгээр давуу талуудыг ашиглан Монголын уламжлал соёл шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхий дахинд таниулж гадаадын жуулчдыг татах нэгэн хөшүүрэг болж байна.