dc.description.abstract |
Монголд 2019 оны байдлаар хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 20 компани байгаа ба эдгээрээс 13 ХОМК нь 13 хувийн хөрөнгө оруулалтын сан, нэг хаалттай хамтын сан үүсгэн байгуулсан бөгөөд нэлээд хэдэн сан нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Энэхүү судалгааны ажилд ХОС ийн бондын хөрөнгө оруулалтыг боловсронгуй болгох нь сэдвийн хүрээнд ХОМК болон ХОС ийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлого зэргийг онолын болон салбарын түвшинд судалсан бөгөөд дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 25% буюу 46,7 ихнаяд долларыг сангийн хөрөнгө оруулалт бүрдүүлж байгаа ба эдгээр хөрөнгө оруулалтын бондын хөрөнгө оруулалт нь $10,1 ихнаяд буюу нийт хөрөнгө оруулалтын 22% г бүрдүүлж буй томоохон зах зээл юм. Харин Монголын хувьд ХОС нь хөгжиж буй салбар бөгөөд одоо байгуулагдсан хувийн болон хамтын сангуудын ХОБББ т тусгагдсан хөрөнгө оруулалт нь үл хөдлөх хөрөнгө, Засгийн газрын бонд, нээлттэй болон хаалттай компанийн хувьцаа болон бонд, уул уурхай, дэд бүтцийн төслүүд, крипто валют зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгслүүд байгаа ба эрсдэл болон өгөөж өндөртэй богино дунд хугацааны хөрөнгө оруулалтууд түлхүү байна. Бондын хөрөнгө оруулалт хийж буй нэг сан байгаа нь компанийн хаалттай бондод хөрөнгө оруулалт хийсэн байна. |
en_US |