Хураангуй:
Уг дипломын ажлын хүрээнд Монголын Хөрөнгийн Биржэд бүртгэлтэй Монголын томоохон хувьцаат компаниудын нэг болох Говь ХК-ийн орчны болон өрсөлдөөний шинжилгээг хийн санал зөвлөмж боловсруулахыг зорилоо. Тухайн компанийн орчны болон өрсөлдөөнийн судалгаа хийхийн тулд SWOT, PESTEL, Porter’s Five Forces буюу Портерийн 5 хүчин зүйлийн шинжилгээг санал асуулга дээр үндэслэн боловсруулж ирээдүйн салбарын нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж буйг судалснаараа давуу тал болж байна. Судалгааны хүрээнд Монголын эдийн засгийн байдал, ДНБ болон статистикийн үзүүлэлт, ноолуурын салбарын байдал болон Говь ХК-ийн өнөөгийн нөхцөл байдал, салбартаа эзлэх хувь хэмжээ, гадаад болон дотоод зах зээл зэргийг судлан шинжилгээ хийлээ. Мөн Говь ХК-ийн санхүүгийн тайлан дээр шинжилгээ хийж компанийн хөрөнгө, эх үүсвэр, орлого, зарлагыг бүтцээр нь авч үзэж шинжиллээ.