dc.description.abstract |
Судлагдсан байдлын судалгааны хүрээнд олон улс болон Монгол улсын
хэмжээнд хийгдсэн нийт 19 судалгааны ажил, 4 стандарт, 3 нийтлэл болон гарын авлага зэргийг судалж, онол арга зүйг тодорхойлсон. Мөн судалгааны ажлын хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн компаниудаас уурхайн нөөцөөрөө нийт стратегийн ач холбогдолтой ордуудын 80 гаруй хувийг эзлэх хэмжээний нөөц бүхий 3 орд болох Оюу Толгой, Таван Толгой, Нарийн Сухайт гэсэн уурхайнуудад үйл ажиллагаа явуулж буй голлох компаниудын мэдээллийн технологийн эрсдэлийн өнөөгийн байдал, үнэлгээний аргачлал зэргийг судалсан болно. Судалгааг хийхдээ анхдагч эх үүсвэрийн хүрээнд тухайн байгууллагуудаас COSO-ERM, COBIT, ISO 31000, Symantec зэрэг стандартуудад ашиглагддаг асуулгуудыг боловсруулан гарган авсан 5 бүлэг 42 асуулттай асуулга авч,
мөн хоёрдогч эх үүсвэр буюу тухайн байгууллагуудын цахим хуудсанд нийтлэгдсэн
мэдээллүүд болон жилийн тайлан зэргийг ашиглан байгууллагуудын мэдээллийн
технологийн алба хэлтсийн байдал, журам заавар стандарт ашиглалт, эрсдэлийн
удирдлагын хэрэгжилтийн төвшин, эрсдэлийн нөхцөл байдал зэргийг үнэлж,
тодорхойлов. |
en_US |