Хураангуй:
Монгол Улс нь нийт 13 арилжааны банктай бөгөөд энэ нь санхүүгийн зах зээлийн 94.5%-г эзэлдэг байна. Энэ зах зээлд банкууд хадгаламж татах буюу эх үүсвэр татах өрсөлдөөн ямагт явагдаж байдаг. Энэхүү судалгааны ажлын хүрээнд монголын арилжааны банкууд эх үүсвэр татах өрсөлдөөнд хэрхэн оролцдог, эх үүсвэр татахад макро болон микро орчноос ямар хүчин зүйлс нөлөөлдөг болон хэрэглэгчид хадгаламжийн үйлчилгээний аль нөхцөлийг харгалзан үйлчлүүлдэг талаарх судалгаа хийсэн. Монгол Улсын хувьд банкны зах зээл нь олигопол зах зээлийн оролцогч боловч хадгаламжийн зах зээл нь монопол зах зээлийн оролцогч байна. Макро орчноос нөлөөлөх хүчин зүйлсээс юаний ханш, бодлогын хүү, мөнгөний нийлүүлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүн, хүн амын орлого, хүн амын тоо нь хадгаламжийн хэмжээг өсгөдөг бол инфляци, ам долларын ханш нь хадгаламжийн хэмжээг бууруулдаг байна. Микро орчноос нөлөөлөх хүчин зүйлсээс хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүү, харилцагчдын тоо нь хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлдэг бол эздийн өмч нь хадгаламжийн хэмжээг бууруулдаг байна.