dc.description.abstract |
Энэхүү магистрын зэрэг горилсон судалгааны ажлаар Тогтвортой аялал жуулчлалын загвар гаргаж, Хэнтий аймгийн Дадал суманд агро-эко, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судалсан. Судалгаа нь эмпирик өгөгдлийн шинжилгээний болон тогтвортой аялал жуулчлалын төлөвлөлтийн загвар гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Эмпирик шинжилгээний хүрээнд нутгийн захиргаа, нутгийн иргэдээс өгөгдөл цуглуулсан. ТАЖ-ын загварын хүрээнд аялал жуулчлалын төлөвлөлт, орон нутагт хөгжүүлэх боломж, жишиг сум болгох боломж, үе шат зэргийг хийсэн болно. |
en_US |