dc.description.abstract |
ХОС-г хөгжүүлснээр Монгол улсын эдийн засагт тулгамдаад байгаа үйлдвэрлэл үйлчилгээний төслүүдийн тодорхой хэсгийг дотоодын хөрөнгийн эх үүсвэрээр хангах, ҮЦЗЗ-д хөрөнгө оруулагч талын бүтэц бий болох, хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаа компаниудын хувьд банкны хүүгийн дарамт буурах болон компанийн засаглал сайжрах, ард иргэдийн хувьд эдийн засгийн өсөлтөөс өгөөж хүртэх боломжтой болох гэх мэт ач холбогдолтой юм. Иймд үнэт цаасны зах зээл дэх хөрөнгө оруулалтын сангийн тухай ойлголт, түүний төрөл, үйл ажиллагааны бүтэц, ач холбогдлыг судалж, Монгол улсад хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйг боловсронгуй болгох, олон улсын жишигт хүргэхийн тулд “Хөрөнгө оруулалтын тухай” хууль болон “Хөрөнгө оруулалтын сангийн тухай”, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулиудийн бодит байдалтай зөрчилдөж байгаа зүйл заалтыг гаргаж ирэх, хууль эрх зүйн орчны өөрчлөлт шинэчлэлийн талаар дүгнэлт гаргах зорилготойгоор энэхүү ажлыг бичлээ. Мөн АНУ-н ХОС-н зах зээлд гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны хамрах хүрээ, хөрөнгө оруулалтын сангийн бүтцийг судаллаа. Монгол улсын хөрөнгө оруулалт хийх боломжтой иргэд, хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд болон хөрөнгө оруулалтын сангуудыг хамруулахыг зорилоо. |
en_US |