Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын татварын шинэчлэсэн найруулгын хуулийн хэрэгжилт олон улсын татварын асуудал, түүний зохицуулалтын талаарх онол арга зүйг судлан, давхар татварын гэрээний нөлөөллийг гэрээний агуулга, эрх зүйн баримт бичиг болоод үнэ шилжүүлэлтийн эсрэг хэрэгжүүлэх зарчмыг процессын хүрээнд судалж тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлсон болно. ААНОАТ, НӨАТ мөн ХХОАТ зэрэг томоохон хуулиудын заалтууд нь татварын ерөнхий хуулийн шинэчлэсэн найруулгад хэрхэн холбогдож байгаа болон минимум стандартыг ханган ажилснаар ямар үр дүнд хүрэх мөн хэрэгжүүлэхэд тулгарах саад бэрхшээлийг харьцуулалтын аргаар гаргаж ирэхийг зорилоо.
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагаас (OECD) анхлан судалсан BEPS (Base Erosion Profit Shifting) буюу “Татварын Суурийг Багасгаж Ашгийг Шилжүүлэх” – ээс сэргийлэх загварыг 2015 оноос G20 – ийн улсууд хэрэгжүүлж эхэлсэн юм. BEPS гэдэг нь татварын эрх зүйн орчин дахь хуулийн цоорхой, зөрүүтэй заалтуудыг ашиглах замаар ашгийг татваргүй, эсвэл бага татвартай орчин луу зохиомол ажиллагаагаар шилжүүлэн татвараас зайлсхийх стратеги, ажиллагааг зогсоох талаар бий болсон загварыг хэлдэг. Энэхүү олон улсын татварын загварын Монгол улсын татвараас зайлсхийхийн эсрэг дүрмийг хэрэгжүүлэх болон үнэ шилжүүлэлтийн баримтжуулалт, тайлангын маягтаар үүсч буй асуудлыг шийдвэрлэх боломж болон аюулыг тодорхойлон дүгнэж, судалгааны үр дүнд гарсан асуудлуудыг шийдвэрлэх талаар санал зөвлөмж боловсруулсан болно.