Хураангуй:
Хөрөнгийн зах зээлийг урьдчилан таамаглах маш хэцүү байдаг. Зах зээлийн чиг
хандлага, эрэлт-нийлүүлэлтийн харьцаа, дэлхийн эдийн засаг, олон нийтийн санаа бодол, санхүүгийн мэдээлэл, орлого, түүхэн үнэ гэх мэт хувьцааны үнийг тодорхойлох олон хүчин зүйлүүд байдаг. Тийм учраас үнэн зөв таамаглах нь бэрхшээлтэй ажлуудын нэг юм. Гэхдээ өгөгдөл олборлох, машин сургалт гэх мэт шинэ технологийн тусламжтайгаар бид том өгөгдөлд (big data) дүн шинжилгээ хийж, хүний гаргадаг (human bias) алдаа гаргахгүйгээр таамаглалын үнэн зөв загварыг боловсруулах боломжтой болно. Энэ
ажилд бид өөр өөр шинж чанар агуулсан 3 хөрөнгө оруулалтын хэрэгслийн нээлтийн ханш дээр шинжилгээ хийлээ. Бид хувьцааны үнийг урьдчилан таамаглахын тулд хяналттай машин сургалтын урт богино хугацааны санах ой (Long Short Term Memory) загварыг ашиглан таамаглал боловсруулав. Мөн таамагласан нээлтийн ханшийг бодит нээлтийн ханштай харьцуулан шалгаж үзлээ.