СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкны уул уурхайн салбарын зээлд баримтлах бодлогыг боловсронгуй болгох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Бямбасүрэн, Түвшинжаргал
dc.date.accessioned 2020-01-07T06:15:41Z
dc.date.available 2020-01-07T06:15:41Z
dc.date.issued 2019-11-25
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1613
dc.description.abstract Уул уурхайн салбарын зээлийн багц нь системийн нийт зээлийн багцын 8%-ийг дангаараа бүрдүүлдэг, зээлийн багцын чанарыг авч үзвэл системийн нийт чанаргүй зээлийн багцын 23%-ийг, өөрийн багцын 31%-ийг нь чанаргүй зээл эзэлдэг чанарын болон төвлөрлийн үзүүлэлтээр эрсдэл өндөр салбар юм. Олон улсын эх сурвалжууд уул уурхайн салбарын нөхцөл байдал муудаж болзошгүй талаар олон факт, таамаглалуудыг дэвшүүлсээр байна. Тухайлбал, манай улсын экспортын 92%-ийг дангаар бүрдүүлдэг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч 2018 онд саарч 6.6 хувьтай гарсан нь 1990 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт төдийгүй 2020 онд 6.1 хувьд хүрч саарах хүлээлттэй байна. Мөн үүнээс гадна АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны зөрчил үргэлжилж, импортын бараа, үйлчилгээнд ногдуулах нэмэлт тариф нь БНХАУ-ын өсөлтөд сөргөөр нөлөөлөх, улмаар түүхий эдийн үнэ буурч болзошгүй бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудын хөрөнгийн урсгалд хэрхэн нөлөөлөх нь тодорхой бус хэвээр байна. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдиз агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлөх эдийн засгийн өсөлт болон төсвийн бат бэх байдал сүүлийн жилүүдэд сайжирсан, уул уурхайн салбарын гадаад хөрөнгө оруулалт болон хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрүүд Монгол Улсын гадаад валютын албан нөөцөд дэмжлэг болохоор байгаа боловч 2019-2020 онд эдийн засгийн өсөлт саарч, олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч болзошгүй байгаа нь эдийн засагт сорилтыг бий болгож байгаа талаар дурьдсан байна. Мөн Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшлогдсон нь Монгол Улсын дунд хугацааны өсөлтийг сааруулж байгаа, 2021 оноос гадаад өрийн дарамт нэмэгдэж байгаа нь бүтээн байгуулалтын ажлууд хумигдах магадлалтай талаар онцолжээ. Дээрх эх сурвалжийн хэлж буйгаар түүхийн эдийн үнэ ханш буурч эдийн засгийн өсөлт удааширч уул уурхайн салбарын нөхцөл байдал доройтож болзошгүй гэсэн таамаг нь улс орны хувьд, салбарын хувьд, ялангуяа арилжааны банкуудын хувьд анхаарал татсан чухал асуудал юм. Зээлийн багцын удирдлагын нэг арга хэрэгсэл нь зээлийн бодлогын баримт бичиг бөгөөд арилжааны банкуудаас авсан судалгаагаар тухайлсан салбарт зориулан гаргасан зээлийн бодлогын баримт бичиг төдийлөн хангалттай бус байна. Иймд арилжааны банкууд уул уурхайн салбарын зээлд онцгойлон ач холбогдол өгч бодлогын түвшинд авч үзэх, зээлийн багцын эрсдэлийн удирдлагыг сайжруулах шаардлагатай байна. en_US
dc.subject Зээлийн бодлого en_US
dc.subject уул уурхай, зээл, бодлого, арилжааны банк en_US
dc.title Арилжааны банкны уул уурхайн салбарын зээлд баримтлах бодлогыг боловсронгуй болгох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах