dc.description.abstract |
Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй арилжааны банкнууд болон борлуулалтын ажилтнууд харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж тэдний хүсэл сонирхолд тулгуурлаж байнга тасралтгүй үйл ажиллагаагаа сайжруулж хөгжүүлж байдаг. Аливаа байгууллагыг төлөөлж харилцагчидтай харилцаж байгаа борлуулалтын ажилтнууд нь өөрийн мэдлэг ур чадвар, туршлагаас гадна ёс суртахуунтай зан төлөвийг бий болгож харилцагчидтайгаа харьцсанаар харилцагч, үйлчлүүлэгчдээ үнэнч, үнэ цэнтэй насан туршийн хэрэглэгч болгоход нөлөөлдөг гэж олон судалгааны ажлууд хийгдэж нотлогдсон байдаг. Иймээс банканд үйлчлүүлж буй харилцагчидынхаа хүсэл сонирхолд нийцүүлэн сэтгэл ханамжгүй байгаа харилцагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, гомдолтой гарсан харилцагчийн гомдлыг ахин давтан гаргахгүй байх, бууруулах тал дээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны
банкнууд хэрхэн ажиллаж хурдан шуурхай шийдвэрлэдэг болох ингэж ажилласнаар банкны үнэ цэнтэй харилцагчдыг нэмэгдүүлэх боломж байгаа эсэх олон улсын банкны салбарт харилцагчдын гомдлыг хэрхэн түргэн шуурхай шийдвэрлэдэг, бодлого дүрэм журмуудыг судлаж өөрийн орны банкны салбарын онцлогт тохируулан туршиж үзэх санал зөвлөмжүүдийг боловсруулах зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэж байна. |
en_US |