Хураангуй:
Эх орны цагаан алт хэмээх ноос ноолуураа түүхий эд хэлбэрээр хямд үнээр гадагш өгөхөөс илүү олон улсын хэрэглэгчдийг байгаа болгон дизайн элемент дээр тулгуурласан дизайнер брэнд концептийг үүсгэн хөгжүүлэн түүндээ ноос ноолуур
хэмээх орцыг ашиглан бүтээгдэхүүн болгох үйл ажиллагаа юм. Хувцасны загвар дээр
анхаарлаа илүү хандуулснаар дотоодын үйлдвэрлэлийн хөгжилд нөлөөлж ажлын байрны орон тоо өсөн, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэн экспортын бүтээгдэхүүнүүдэд ахиц дэвшил гарах юм.
Судалгааг дотоодын үйлчлүүлэгчдээс асуулга авч харьцуулалт хийх, Дэлхийн тансаг
хэрэглээний зах зээлийн судалгаа, БНСУ-ын зах зээлийн судалгаа, Монголд үйл ажиллагаа явуулж буй дизайнер брендүүдийн үйл ажиллагааг ажиглах, үйлдвэрийн захирал болон дизайнеруудаас биечлэн ярилцлага авах, санал асуулгын хэлбэрээр хийж гүйцэтгэлээ.