СЭЗИС - Бүтээлийн сан

Ажлын байрны уян хатан байдал нь байгууллагадаа үнэнч байхад нөлөөлөх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Г, Нарантунгалаг
dc.contributor.author Баасансамбуу, Нэргүй
dc.date.accessioned 2020-01-04T09:11:37Z
dc.date.available 2020-01-04T09:11:37Z
dc.date.issued 2020-01-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1606
dc.description.abstract Ажилтнуудынхаа ажил амьдралын балансыг тэнцвэржүүлж, уян хатан бодлого баримталдаг байх нь ажилтнууд тогтвортой ажиллах, өвчлөл, таслалт бага байх, сэтгэл санааны хувьд тогтвортой байх, ажилтнуудын өөртөө итгэлтэй байдал өсөх, ажилтан ба харилцагчийн найдвартай байдал дээшлэх, байгууллагадаа үнэнч байх хандлага нэмэгдэх зэрэг олон үр ашиг гардаг байна. Эдгээрээс ажилтнуудын үнэнч байдал нь байгууллагад олон үр ашигтай байдлыг бий болгодог ба онолын хувьд эрдэмтэн Беккер үүнийг ажилчдын хийж буй үйлдэл, сонголтын тууштай байдал гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл ийм ажилчид байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй бөгөөд үүний тулд хийж буй үйлдэл сонголт нь тогтвортой байж, эрч хүчтэй, тууштай ажилладаг гэсэн байна. Сэдвийн олон улсад судлагдсан байдлыг судалж ажлын байрны уян хатан байдал нь байгууллагадаа үнэнч байх хандлагад хүчтэй хамааралтай гэсэн үр дүнгүүд гарсан байна. Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад ажлын байрны уян хатан нөхцлийг бий болгохын тулд гэр бүлээрээ ажиллагсдыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, насанд хүрсэн ажилтнуудын тоог өсгөх буюу гэр бүлийн үүрэг хариуцлага бүхий ажилтнуудын харьцааг голлон анхаарч байна. Байгууллагууд алсаас ажлаа гүйцэтгэх, ажлын өдрүүдийг багасгах зэргийг нэвтрүүлж эхлээд байна. Судалгааны ажлын хүрээнд даатгалын салбарын оффисын ажилтнуудыг сонгож авсан. Учир нь манай улсын нөхцөл байдалд иргэд нь даатгалын талаар хангалттай ойлголт багатай байдгаас шалтгаалан үйлчлүүлэгчид өөрсдөө ирэхээсээ илүүтэй өөрсдөө араас нь хөөцөлдөж байж бүтээгдэхүүнээ борлуулах процесс дийлэнхдээ явагддаг. Үүнтэй холбоотой даатгалын салбарт чадварлаг боловсон хүчнүүдийг өрсөлдөгч компаниуд ашигтай санал тавьж урвуулан авах үүнээс үүдэн харилцагч үйлчлүүлэгчээ алдах, компаний ашиг орлого буурах, ноу-хау алдагдах гэх мэт олон эрсдэлийг араасаа дагуулж байдаг. Өрсөлдөөн ихтэй даатгалын салбарын хувьд ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх хандлагыг нэмэгдүүлэх нь чухал асуудлуудын нэг болоод байна. Иймд даатгалын компаниудын ажлын байрны уян хатан байдал нь /онолын дагуу ажлын байрны уян хатан байдал нь ажлын цаг, ажлын орон зай, бодлого гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ/ ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх хандлагад хэрхэн нөлөөлж байгааг судалж, ажлын байрны уян хатан байдлыг ажилтнуудын хэрэгцээ шаардлага болон байгууллагын боломжинд тааруулан сайжруулах замаар байгууллагадаа үнэнч байх хандлагыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэн судлах шаардлагатай байгаа юм. en_US
dc.title Ажлын байрны уян хатан байдал нь байгууллагадаа үнэнч байхад нөлөөлөх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах