Хураангуй:
Банк нь харилцагчдын итгэлцэл дээр суурилсан онцгой мэдрэмтгий бизнесийн байгууллага юм. Харилцагч үгүй бол банк оршин тогтнож чадахгүй. Харин харилцагчаа өөрийн банканд тогтоон барьж үлдэхийн тулд банк харилцагчдад хүндрэл учируулахгүй сэтгэл ханамжтай байлгахыг зорьж ажилдаг билээ. Банкууд харилцагчдаа сэтгэл хангалуун байлгахын тулд олон төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, аль болох харилцагчдад чирэгдэлгүй, амар хялбар бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон гаргаж байгаа хэдий ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.
Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь орлогын АТМ-ийн хэрэглээг өргөжүүлэх замаар депозитыг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх юм. Хаан, Хас, Төрийн банкны ажилчдаас анкетын аргаар судалгаа авсан.
Орлогын АТМ-ийн хэрэглээ хамгийн өндөртэй хүмүүст тооцогддог жижиглэн худалдаа эрхлэгчдээс мөн судалгаа авсан. Арилжааны банкууд орлогын АТМ-ээ share хийж ашиглах боломжтой эсэх, ингэснээр аль ч банкны харилцагч байсан өөрт ойр байрлах орлогын АТМ-ээр дамжуулан дансандаа орлого хийх боломж бий болгох тал дээр Хас банкны уг чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан.
Орлогын АТМ-ийн хэрэглээг өргөжүүлснээр банканд хямд өртөгтэй эх үүсвэр татах, харилцагчиддаа илүү ойр хүрч үйлчлэх, зардал хэмнэх /теллерийн цалингийн зардал, сургалтын зардал, хангамжийн зардал/, салбарын ачаалал багасах боломжууд бий болно гэж үзэж байна.