Хураангуй:
Санхүүгийн стратегийн оновчтой хувилбарыг боловсруулахын тулд гадаад, дотоод
орчны өөрчлөлт нөлөөллийг хэрхэн тооцох, салбарын өнөөгийн байдалыг судалж,
бизнесийн шинжилгээ хийж, компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн
дүгнэх, цаашдын тооцоо төсөөллийг гаргах зэрэг ажлуудыг боловсруулахад онолын
хувьд ямар аргуудыг ашиглаж байгааг тодруулан судалсан болно. Санхүүгийн
стратегийг боловсруулахаас өмнө барилгын салбарт макро эдийн засгийн зүгээс хэрхэн нөлөөлж байгааг судалсан бөгөөд мөн олон улсын барилгын салбарын хөгжил, стратеги, Монгол улсын барилгын салбарын өнөөгийн байдлын судалгаа зэргийг хоёрдогч эх үүсвэр ашигласан болно. Үүнээс гадна салбарын ашигт нөлөөлдөг хүчин зүйл нь салбарын өрсөлдөөний зэрэг юм. Санхүүгийн стратегийг
боловсруулахын тулд тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа барилгын
компаниудын өрсөлдөөний шинжилгээ хийж, стратеги төлөвлөлтийн өнөөгийн нөхцөл
байдлыг судлаж, үнэлэлт дүгнэлт өгсөн болно.