Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-уудын үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг судлаж, тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад санал зөвлөмж өгөхийг зорьж, судалгааны ажлаа хийж гүйцэтгэсэн болно. Онолын болон салбарын судалгаа хийхдээ анхдагч болон хоёрдогч эх сурвалж дээр үндэслэн баримт бичгийн болон харьцуулалтын аргыг ашигласан. Үйлчилгээний чанарыг хэмждэг нийт 22 загварыг судалсан бөгөөд үүнээс газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-уудын үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийг хэмжихэд судлаач Л.Карр-ын servqual загварын гол үзүүлэлтүүд дээр хэрэглэгч үйлчилгээний ажилтны хоорондын харилцааны явцад болон үйлчилгээний үр дүнд хэрэглэгчийн шудрага байдлын үнэлгээг нэмж, илүү боловсронгуй болгон хөгжүүлсэн Fairserv загварыг илүү тохирон хэмээн үзэж газрын тосны салбарын онцлогт тохируулан дизайнаа боловсруулсан болно.