Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд компаниийн бонд гаргахад үүсч буй өртөг,
бэрхшээлийг судалж, түүнийг шийдвэрлэх боломжит арга замыг тодорхойлон санал
зөвлөмж боловсруулсан болно.
Судалгааны зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж болно. Үүнд:
Компанийн бондын гаргах процесс үйл явцын талаар болон салбарын өнөөгийн нөхцөл байдлын судалгаа хийж ижил төсөөтэй улсуудын бондын зах зээлийг хөгжүүлж буй байдлыг судалсан болно. Олон улсын практик өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагыг харьцуулан судлах замаар өөрийн орны нөхцөл байдалд нийцэх арга, аргачлалыг тодруулсан болно.Мөн хууль эрх зүйн орчны судалж гаргасан компаниудад бонд гаргахад ямар өртөг, ямар хүндрэл байсныг судалсан.