СЭЗИС - Бүтээлийн сан

Анхан шатны менежерүүдийн манлайлал нь ажилтнуудын оролцоо ба үнэнч байдалд нөлөөлөх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Бавуужав, Солонго
dc.date.accessioned 2019-12-25T02:05:19Z
dc.date.available 2019-12-25T02:05:19Z
dc.date.issued 2019-12-25
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1594
dc.description.abstract Аливаа байгууллагын оршин тогтнох , үр ашигтай ажиллах улмаар амжилттай байхын гол хүчин зүйлсүүдийн нэг нь яах аргагүй тогтвортой ба чадвартай ажиллах хүчин юм.Энэхүү ажиллах хүчний буюу ажилтнуудын байгууллагадаа хандах хандлагыг эерэг байлгах нь байгууллагын зүгээс хийх ёстой чухал ажлуудын нэг бөгөөд ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх хандлагаар нь тухайн байгууллагыг хэр амжилттай байгаагаар нь дүгнэж болох юм. Харин энэхүү хандлагад нөлөөлөх суурь хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй удирдлагын арга барил бөгөөд тэр дундаа өдөр тутамд байнга хамтран ажилладаг анхан шатны менежерүүдийн манлайллын хэв хэлбэртэй нягт холбоотой юм. Тиймээс энэхүү судалгааны ажлын хүрээнд харьцангуй орчин үеийн манлайллын хэлбэр болох өөрчлөлтийг эрхэмлэсэн манлайлал (transaformational leadership) ба гүйцэтгэлийг эрхэмлэсэн манлайлал (transactional leadership) болон ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх хандлагын (organizational commitment ) хоорондох хамаарлыг судлахыг хичээсэн ба судалгааны түүврээ уул уурхайн салбарыг төлөөлж буй томоохон компаниудын ажилтнуудаас авсан судалгаан дээр үндэслэн хийв. Үр дүнд нь уул уурхайн салбарт ажиллаж буй ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх хандлагад анхан шатны менежерүүдийн манлайлал нөлөөлж байна гэсэн таамаглал бүхэлдээ батлагдан манлайлал дундаа өөрчлөлтийг эрхэмлэсэн манлайллын шинжийг агуулах нь гүйцэтгэлийг эрхэмлэсэн манлайллын шинжээс илүү байна гэж дүгнэгдэв. Мөн нийт судалгаанд оролцогчдоос авсан асуулгын хариултын дунджаас харахад байгууллагадаа үнэнч байх хандлага нь сэтгэл хөдлөлийн үнэнч байдал ба үүрэг хариуцлагын үнэнч байдал нь давамгайлж байсан ба энэ нь тухайн ажилтан байгууллагадаа ажиллаж байгаагаараа сэтгэл зүйн хувьд таатай байдгаас гадна хүлээж авсан үүрэгт ажлаа хариуцлагатай хийхийг хичээдэг гэж харагдаж байна. Энэхүү судалгааг хийснээр онол арга зүйн судалгааг хэрхэн хийх, эх сурвалжит мэдээллийг хэрхэн хайж олох, асуулга анкетыг хэрхэн боловсруулах арга замыг олох,SPSS статистикийн програм дээр хэрхэн ажиллах, үр дүн дээр дүн шинжилгээ болон боловсруулалт хийх талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болов. en_US
dc.subject Байгууллагадаа үнэнч байх хандлага, Өөрчлөлтийг эрхэмлэсэн манлайлал, манлайлал,гүйцэтгэлийг эрхэмлэсэн манлайлал en_US
dc.title Анхан шатны менежерүүдийн манлайлал нь ажилтнуудын оролцоо ба үнэнч байдалд нөлөөлөх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах