Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсын хөрөнгийн зах зээлийг судалж түүн дотроо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ буюу альтернатив хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийхийг эрэлхийлэв. Ингэхдээ ХОМК-иудын зах зээл, эрхзүйн орчнийг судлан дүгнэлт өгсөн. Мөн олон улсын зах зээлийг судалж, тухайн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниудтай Монгол улс дахь ХОМК нь гадаад зах зээлд нэвтэрч болох талаар судалж, арга зам эрэлхийлэв.