Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Дэлхийн банкнаас гаргадаг “Дэлхийн бизнесийн орчны
судалгаа” –ны 2013 оны өгөгдлийг ашиглан Монгол улсын хэмжээнд бизнес эрхлэгчдэд
тулгарч буй бэрхшээл, саад хоригийг судалж, тэдгээрийн нөлөөг тооцно. Тус судалгааны
гол зорилго ба энэ төрлийн бусад судалгаануудаас ялгарах гол онцлог нь жижиг, дунд
бизнест институцийн хүчин зүйлс болох өмчлөх эрхийн институц ба гэрээний институцийн чанар нөлөөлж буй эсэхийг эконометрик үнэлгээний арга зүйн тусламжтайгаар шалгахад оршино. Судалгааны үр дүнд жижиг пүүсүүдэд өмчлөх эрхийн институц хүчтэй нөлөө үзүүлж байсан бол дунд хэмжээний пүүсүүдэд гэрээний институцийн чанар хүчтэй нөлөөлж байв.